Mongolyn neg udur

Амьдрал бол тэмцэл яг л нисэж яваа болжмор шиг

Өнөөдөр үдийн цайндаа гарах гээд гараад иртэл гэнэт миний урьд нэгэн жижгхэн юм тэнгэрээс ундаг байгаа. Юу юм бол гээд өндийж хартал болжмор байна. Тиймээ жижгхэн болжмор миний өмнө нисэж чадахгүй дээшээ хараад хурдан хурдан амьсгалж байна. Би яахаа мэдэхгүй хэсэг гайхаж харсанаа шууд гартаа аваад ажлын өрөөндөө буцаж гүйлээ. Өрөөндөө явах замдаа юу хийхээ мэдэхгүй бодож, болжмор руу байнга хараад явлаа. Тэр жижигхэн амьтаны зүрхний цохилт миний гарт мэдрэгдэж зүрхэний цохилт багассаар...... гэнэт жижигхэн хөлөө нэг өргөөд амьсгалахаа болчихлоо.....Би өрөөндөө гүйж ирээд юу хийхээ мэдэхгүй дэмии л ам руу нь ус хийж үзлээ нэмэргүй....Тэгээд их эвгүй санагдаж хэсэг зогсоод буцаж гараад гадаа байрны буланд тавиад цайндаа гарахаар явлаа.

     Явах замдаа их л юм бодогдлоо. Хүний амьдрал бас энэ болжмор шиг л юм. Амьдрал бол тэмцэл хэрвээ чи тэмцэхгүй бол болжмор шиг чөлөөт тэнгэрт нисэж яваад нэг л өдөр газар унана. тэр үед түшиж авахаар ойр дотны хүн чинь дэргэд байхгүй бол магадгүй тэр болжмор шиг л дуусах байх. Тиймээс амьдралын хором мөч бүхнийг алдалгүй сайхан амьдарч ойр дотны хүмүүсээ хайрлаж амьдаръя.


Сэтгэгдэл үлдээх

09:58, 2009-10-01 .. Бичсэн: director
тийм шүү тийм angel

{ Сүүлийн хуудас } { 6-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тархинд зориулсан амин дэм

Сүүлийн бичлэгүүд

Явалдахыг хориглосон хууль байхиймаа
Машинтай бас машингүйн зовлон
Шүтэн бишрэгч
гадаа их халуун байна нар шараад
Надад илүү гоёо зоос байгаа юм чинь
Амьдрал бол тэмцэл яг л нисэж яваа болжмор шиг
Өөрчлөлт сонголтоос эхэлдэг
Хуулийн шинэчлэл
Молдав улсад яг л манай улсад болсон үйл явдал болжээ
Ахын дүү нэр чинь хэн бэ..........
Нийгмийн даатгалын шимтгэл...? /news.mn-ээс/
Монголын ирээдүй болсон "хүүхдүүд" хаана унтаж байна вэ?
Гуталтай нохой буюу азтай ноход
Товчилсон үгс гэнэ....
Цэргийн албанд татагдан очоод...музей үзлээ гэж.....

Найзууд




:-)
 
xaax