Mongolyn neg udur | |
Нийгмийн даатгалын шимтгэл...? /news.mn-ээс/
17:55, 2009-03-31
.. 24 сэтгэгдлүүд
.. Холбоос
Урд нь оюутан байхдаа доод курсынхэндээ хуучин номоо зарж байсныг эс тооцвол орлого гээч юмыг олж байгаагүй миний бие өчигдөр анхныхаа цалинг авлаа. Сэтгэл маш ихээр хөдөлсөн ч юм уу гадаа хүйтэн байснаас ч тэр үү шууд гэрлүүгээ такси хөлөглөн давхив. Сэтгэл хөөрлөө дарсны дараа миний цалинг тооцож олгосон аргачлалыг бодоод эргэлзэж эхэллээ. Учир нь НДШ гээч зүйлд хорь гаруй мянган төгрөг өгчээ. Гэртээ ирээд энэ талаар уншиж судлахад засаг төр миний амьдралд учирч магадгүй гэх эрсдлийг тооцож үзээд хамгаалах арга хэрэглэж байгаа гэнэ. Үүнийгээ тэгээд нийгмийн халамжийн бодлого гэж нэрлээд хүссэн хүсээгүй орлоготой бүхнийг хамруулдаг, энэ нь сайн халамжтай төрийн шинж юм байхаа. Энэ мөнгийг олон жил төлчихбөл бэртэж гэмтэхээс авхуулаад үхсэний дараа хүртэл ар гэрийнхэнд маань мөнгө өгнө гэнэ. Өнгөц харахад сайхан санаа мэт, гэвч энэ мөнгийг миний зөвшөөрөлгүйгээр авна гэдэгт асуудлын гол нь байна. Би цалингаасаа тодорхой хувийг банкинд тогтмол хийж түүнийгээ хэцүүдсэн үедээ хэрэглэж болохгүй гэж үү? Энэ мөнгийг заавал төрд хүчээр хураалгаж өөртөө санаа тавьж байна гэж өөрийгөө хуурах уу? Энэ мөнгө яг хаана хадгалагддаг, юунд зарцуулдаг талаар сонирхвол миний ухаан хүрэхгүй байх. За тэгээд мэдэх ч юм алга даа. Мэдээж нэг бодлын дажгүй ч юм шиг эсвэл эсрэгээрээ миний эрхэнд халдаад ч байгаа юм шиг...энэ нийтлэлийг унүаад нэг онигоо санаанд орсийм Охин нь : Ааваа та яаж мөнгө олдог вэ Аав нь: Би байхгүй юмнаас айдаг тэнэг хүмүүсийн мөнгийг аваад баталгаа өгч мөнгө авдаг юм даа гэжээ гэнэ...... Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 11-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудТархинд зориулсан амин дэмСүүлийн бичлэгүүдЯвалдахыг хориглосон хууль байхиймааМашинтай бас машингүйн зовлон Шүтэн бишрэгч гадаа их халуун байна нар шараад Надад илүү гоёо зоос байгаа юм чинь Амьдрал бол тэмцэл яг л нисэж яваа болжмор шиг Өөрчлөлт сонголтоос эхэлдэг Хуулийн шинэчлэл Молдав улсад яг л манай улсад болсон үйл явдал болжээ Ахын дүү нэр чинь хэн бэ.......... Нийгмийн даатгалын шимтгэл...? /news.mn-ээс/ Монголын ирээдүй болсон "хүүхдүүд" хаана унтаж байна вэ? Гуталтай нохой буюу азтай ноход Товчилсон үгс гэнэ.... Цэргийн албанд татагдан очоод...музей үзлээ гэж..... Найзууд |